
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов.
Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө.
Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна | ||
Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.