Шууд Chart

Чернобылийн орхигдсон хотод зул сарын мод заслаа

2019-12-29 09:00:00

1986 онд одоогийн Украин улсын нутагт орших Чернобылийн атомын станцад осол болж, хүн төрөлхтөнд атомын хор хөнөөлийг ойлгуулсан юм. Тэгвэл  энэ харуусалтай ослоос хойш анх удаагаа Чернобылийн  бүсэд орших хүн амьдардаггүй Припять гэх хотод зул сарын модыг зассан байна. 

1986 оны атомын цахилгааны станц ослоос хойш анх удаагаа сүнсний хот гэгдэх Припятид зул сарын модыг засч байгаа нь энэ юм. Чернобылийн атомын станц байсан газраас 3 км-ын зайд байрлах Припятьд нэгэн цагт 47 000 гаруй оршин суугчтай,  хүн хөдөлгөөн ихтэй хотуудын нэг байсан юм.  Харин Чернобылийн атомын станц дэлбэрч ойролцоох бүсэд цацраг идэвхт бодис тархсан учраас Припять хотын бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн түүхтэй юм. Чернобылийн  аяллын нийгэмлэгийг  энэ удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж, Припять хотын хуучин оршин суугчид  хүн амьдардаггүй хотын олон нийтийн талбайд зул сарын модыг засжээ. Иргэд энэхүү зул сарын модыг гэр бүлийнхээ зураг болон цагаар чимэглэсэн байна. Дэлхийн дахины түүхэнд атомын станцын хамгийн их хор уршигтай осолд тооцогддог Чернобылийн гэмтлээс хойш  анх удаагаа  Припять хотод эргэн зочилж буй иргэд  ч энэхүү аяллын групп дотор байсан байна.

Зарим иргэн Припять болон ойролцоох бүс НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан Соёлын байгууллага болох ЮНЕСКО гийн өв соёлын жагсаалтад орох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Учир нь энэхүү атомын хор хөнөөлийг дэлхий дахинд ойлгуулсан  газар нутгийг хадгалан үлдэж, хойч үеийнхээ харуулж байх нь чухал гэдгийг хэлсэн байна. Сүнсний хот гэгдэх Припятид жил бүр олон мянган жуулчин зочилж, атомын станцын дэлбэрэлт,  үүнээс үүдэлтэй түүх, баримтыг сонирхдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чернобылийн орхигдсон хотод зул сарын мод заслаа   
Үзсэн: 1307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй