Шууд Chart

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв

2019-12-30 14:15:17

Засгийн газрын хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард төлөх шимтгэлийн  хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм.

1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна.  


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэв  
Үзсэн: 4262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Равсал панз [127.0.0.xxx] 2020-01-06 12:02
Төр засаг минь наймаачин биднийгээ мөн ч их харж үзэх юм даа. Төлнөө хө.
Дуа СЦ сумын иргэн З.ӨСӨХБАЯР малчин [127.0.0.xxx] 2020-01-04 09:09
1992оноос хойш нийгмийн даатгал төлж байгаагүй нөхөн төлөлтийн үеэрч хамрагдаагүй иймд одоо ямар хэлбэрээр яаж төлөх вэ 2020оноос төлж эхлэхэд хэдэн төгрөг төлөх вэ дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.
bayrmagnai onorstesteg [127.0.0.xxx] 2020-01-02 11:34
bi sain duriin daatgal toldog 2000 onoos 2010 hurtel nohon tolj bolhuu nohon toloh bol her ih mongo toloh bol

Бидэнтэй нэгдээрэй