Шууд Chart

С.Ламбаад хүндэтгэл үзүүлэв

2020-01-04 09:18:01

УИХ-ын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор С.Ламбаагийн 70 насны ойг тохиолдуулан Тамгын газрын удирдлага, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Ахмадын хорооноос хүндэтгэл үзүүлэв. С.Ламбаа гуай төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан юм.

Тэрбээр 1996 онд “Ардчилсан холбоо” эвслээс УИХ-ын гуравдугаар тойрог буюу Архангай аймагт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн, дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар тус тус ажиллажээ. Тэр МҮДН, МҮАН, АН-ын удирдах дээд байгууллагад тасралтгүй сонгогдож, 2000 онд ардчиллын таван нам нэгдэж Ардчилсан нам байгуулагдахад Нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.


С.Ламбаад хүндэтгэл үзүүлэв   
Үзсэн: 1463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-06 15:37
Эрүүл сэтгэхүйтэй хүн дээ. Эрүүл мэндийн яаманд үнэхээр хэрэглээний эдийн засагчийн хандлагаар ажилласан даа. Цаашдаа их зүйл хийх байх, намаа эрүүлжүүлэх байх гэж хүснэм. Урт удаан наслаарай. Сайн сайхныг хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-01-04 12:05
Эрүүл мэндийн сайд нараас мэрэгжлийн бус хэрнээ хамгийн сэтгэлтэй зүтгэлтэй юм хийсэн нь энэ Ламбааг гэж бүр хэд хэдэн эмч найз нар хэлж бсн сан.

Бидэнтэй нэгдээрэй