Шууд Chart

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа

2020-01-10 17:19:17

 Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2019 оны 12 дугаар сарын 19, 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан дээрх хуулийн төслийг боловсруулан, батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо үзсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Иймд төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэсэн талаар Д.Ганболд гишүүн танилцууллаа.   

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж Байнгын хорооны дарга Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүдээс хариулт тайлбар авав. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциудад авлига, албан тушаал урвуулан ашигласан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтууд бий гэдгийг Х.Нямбаатар гишүүн тайлбарласан. Тухайлбал, 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж орсон байдаг. Энэ конвенцийн 29 дүгээр зүйл буюу “Хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаар зохицуулалтад “Оролцогч улс бүр энэхүү конвенцийн дагуу тогтоосон аливаа гэмт хэрэгт хэрэг үүсгэх хөөн хэлэлцэх хугацааг уртаар тогтоож, сэжигтэн этгээд шүүн таслах ажиллагаанаас зайлсхийсэн бол хөөн хэлэлцэх хугацааг илүү уртаар тогтоох буюу хөөн хэлэлцэх хугацааг түдгэлзүүлэхээр дотоодын хууль тогтоомжийнхоо дагуу зохих тохиолдолд заана” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдүүлээгүй, процессын хэм хэмжээний дагуу хэрэг нь хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээн шалгах агуулга бүхий төсөл гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар тайлбарласан. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад нэгдсэн бөгөөд энэ пактын 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Үйлдсэн гэмт хэрэгтээ тухайн улсын хууль болон эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эцэслэн шийтгүүлсэн буюу цагаатгагдсан хэнийг ч тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй” гэж заасан байдаг учраас гэм буруугаа шүүхээр шийдүүлээгүй тохиолдолд энэ зохицуулалтад хамрагдахгүй гэдгийг тайлбарлаж байв. Эрүүгийн хууль бол материаллаг хэм хэмжээ бөгөөд үүн дотроо процессын цөөн хэм хэмжээ байдгийн нэг нь “хөөн хэлэлцэх тоолох аргачлал” юм байна. Үүнтэй холбоотойгоор процессын хэм хэмжээгээр хэргийг дахин сэргээж хэлэлцэх зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 1.9, 1.10-т хамаарахгүй хэмээн төсөлд тусгасан гэв. Төслийн агуулга, зохицуулалттай төстэй бусад улс орны жишээ олон бий гэдгийг мөн тэрбээр дурдсан. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд 2018 онд 4 хэрэг, 2019 онд 9 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийж дууссаны дараа төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон нийт 42 гишүүний 59.5 хувь нь дэмжиж санал өгснөөр хуулийн төсөл батлагдав. 


Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигын гэмт хэргүүдийг сэргээн шалгах хуулийг баталлаа   
Үзсэн: 8597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-12 20:21
Хуулийн шинэчлэл гэж шоудаж хийсэн Ц.Элбэгдоржийн санаачилж эхлүүлсэн зүйл хууль шүүхийн системийг дампууруулж, Ц.Элбэгдоржийн хамгаалалт, уучлалд хамрардах байх гэж найдаж буруу зүйлд хамрагдаж, холбогдсон хүмүүс хөөрхийлөлтэй болж хоцорчээ. Эрүүл саруул ухаантай олон гишүүд чухал заалтуудыг хуучин байранд нь тавьлаа. Төр цэвэрших явц эхэллээ!!
Duch [127.0.0.xxx] 2020-01-12 02:44
Ter 40% demjeegui gishuudiin neriig harah yumsan
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 22:41
22 гишүүн энэ хуулийг баталсан гэхээр дургүй хүрч байна. Энэ муу жунгаа дахиж дэвшихгүй гэдгээ мэдээд Монголчуудыг хорлож байгаан байна даа!!!
Zochin [127.0.0.xxx] 2020-01-11 18:47
Zov bna ih sain bna bayrlalaa.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 16:53
Естой зøв.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 16:42
Занданшатар Хүрэлсүх нараа баахан шалгаад бсан авилгачид чинь гадаадад гарчихсан бдаг юмуу яагаад тэр вэ АаЗаЗа хориг тавиагүй тэгээд тэд нь гараад явчихдаг хэн ингэж чадах уу мунхаг ухаандаа ойлгоод л бгаан даа бид чинь .Ард түмэн энэ зэргийг ойлгохгүй амьтад бишээ. Одоо барьсан хорьсон хулгайч нар аа хэзээ шоронд нь суулгах юм бэ . Хүрэлсүх сайдаа хэтэрхий удаан маш ул суурьтай шалгалаа даа . Энгийн иргэн энэ хугацаанд аль хэдийнээ нөгөөдөхдөө орчихсон бна Тэд харин ........ үнэн хаана бн
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 16:31
4 +9 хэргээр тогтохгүй л хэргүүд бгаа яригдаад л бдаг яригдаад л бдаг ял ч өгсөн юм алга жараахйнуудад өгсөн болсон нөгөө өлөн ходоод баяр.сайханбилэг,баярцогт нар хэзээ ялаа авах юм элбэгдоржийг монголд авчирч шалгахгүй юмуу хурал нь дуусаагүй л бдаг юмуу энэ ямар том артай хулгайч вэ эсвэл улстөрчид хуулийнхантай бүгдтэй нь кармаа нэгтэй болчихсон хүн үү, энэ хүмүүс яаж хил давчихваа. Хэн гаргачихваа сайн бодоорой хүмүүсээ Тэднийг сайханбилэг нарыг хууль авчирч хүч хүрэх үү. СУГАР Бадамжунай нарын өлөн ходооднуудыг шалгаж ял өгөх болсон уу ми энхболдыг шалгах уу Ардчилалын 30 жилд төрд шургаж хоосон хувь заяагаа амилуулж чадсан хулгайч нарыг монголын ард түмэн хуруу даран тоолно доо .Байгалийн баялгаар баяжиж хөрөнгөжсөн энэ хулгайч нар эх орноо ч зарж ,эх орноосоо ч урваж чадсан. Байгаа бие нь монголд баларсан ухаан нь өөр зүйлд бий.Монголын ард түмэн бид эх орондоо хайртай бидэнд монгол нутаг минь л хэрэгтэй.Та нар одоо хуруу хумсаа татацгаа .Тэнгэр таашаахгүй шүү мэдэцгээ
Enkh [127.0.0.xxx] 2020-01-12 08:24
Yostoi zuv!
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 16:13
Ийнхуу хуулийг хэлэлцэж батлахад дэмжиж оролцсон УИХ_ын гишуудэд баяр хургэхгуй хун гэж,МНГ_цустангуу_ дад , эх орноо гэсэн бух хумуунууд ,,, нэгээхэнч байхгуй ээ!!! Эсрэг санал эгсэн гишууд ямар нэгэн "" НО"" _той л байж болох !?!?!!!...
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 15:50
Хулгайчидын ял завшуулж хэрхэвч !!!... маш зэв шийдэл мэнээсээр мэн болой!!
иргэд олон түмэн [127.0.0.xxx] 2020-01-11 14:58
Энэ бол жинхэнэ монгол цустай аав ээжийн хүүгийн санаачлаж хийсэн түүхэнд үл мартагдах гавьяат үйлс,зүй нь энэ чухал ажлыг ХЗДХ-ийн сайд нь ясаа цайтал тэмцэн хэрэгжүүлэх байтал манайд тийм монголоо гэсэн сэтгэлтэй сайд заяасангүй,хогын муу хуурамч этгээдийг одоо төрөөс яамнаас нэн даруй зайлуулах хэрэгтэй,бүх хуульчид энэ үйлсэд нэгдэхтүн
дамдин [127.0.0.xxx] 2020-01-11 14:30
Хөөн хэлэлцэх хугацаа дуусаад улсад маш их хохирол учруулсан Н.Батбаяр Гарамгайбаатар нарыг одоо дахин шалгахуу ёстой жинхэнэ гэмт хэрэгнүүд шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 12:18
Хуурамч дипломтой алба хаагч дарга нар зөндөө байгаа нүдний булайнуудыг шалгаж гаргаж ирж чадахуу?хуурамч боловсролтой хүмүүс олшроод энэ төрийн алба чинь дампуурч гүйцлээ шүү!!!!!!!!
зочин [127.0.0.xxx] 2020-01-11 12:10
Дэмжээгүй санал өгсөн эрхэмүүдийн нэрсийг ил болго
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 10:41
Тиймээ маш сайн байна. Шударга ёсыг сэргээхэд нэг алхам болно шүү!
ЗОЧИН [127.0.0.xxx] 2020-01-11 10:28
ҮНЭН БОЛ МАШ САЙН БАЙНА..ЭНЭ ХУУЛИНД СҮҮЛИЙН 15-20 ЖИЛИЙН УЛС ТӨРЧДИЙН ОРОЛЦООТОЙ .УЛС ОРОН ДАЯАР ДУУЛИАН ТАРЬЖ БАЙСАН БҮХ ГЭМТ ХЭРГҮҮД ОРНОШҮҮ..МИ-8 ЫН ОСОЛ, ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХОХИРОГСОД, СХД-ИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БСАН ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУЛГАЙЧ ГЭЭД МАШ ОЛОН АРД ИРГЭДИЙГ ХОХИРООСОН ХЭРГҮҮД БАГТАНАДАА..!!!"!!!!! САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ..МАН ЫХНЫ ХУЛГАЙЧУУД ӨӨРСДИЙН АХДҮҮ ТӨРӨЛСАДАН НАЙЗ НӨХӨД ТАНИЛ ТАЛАА НАМДАА АЖИЛЛУУЛСНААР ТӨРИЙН БҮХ САЛБАРТ АВИЛГАЛ ГЭЭЧИЙГ ЦЭЦЭГЛҮҮЛЭЭД ХЭРЭЭС ХЭТЭРЧ БА ДАА..ТӨРИЙН АЛБАНЫ БҮХ САЛБАРЫН УДИРДЛАГУУД НЬ БҮГД АВИЛГАЛААР ГАРЧИХДАГ БОЛЧИХЛОО..БОЛОВСРОЛГҮЙ НЬ ХУУРАМЧ ДЭНД МЭРГЭЖЛИЙН ДИПЛОМ, МАГИСТРЫН ЗЭРЭГ ГЭСЭН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТТАЙ АЖИЛЛАСАН НЭРТЭЙ НАМЫН НӨМӨРТ АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААСАН АЛИАЛАГЧ БОЛООД ЯВЖ Л БА..ЭНЭ ХУЖРАМЧ ДИПЛОМУУДЫГ АТГ+МХЕГ+ХЗЯ ГЭСЭН ГАЗРУУД НЬ ШАЛГАМААР ЮМАА..!!!!!!!!!!!!! АРАЙ ДЭНДҮҮ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ...АРД ИРГЭД Ч ГЭСЭН ХАЖУУ ОЙР БГАА ХОРОО.. ДҮҮРЭГ. ИТХ ЫН ГИШҮҮНИЙ БИЧИГ БАРИМТЫГ ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙШҮҮ..!!!!!!!!!"!
Хуулийн энэ буруу заалтыг ашиглаж хууль хууль завшиж байсан [127.0.0.xxx] 2020-01-11 10:12
Хуулийн энэ буруу заалтыг ашиглаж хууль завшиж байсан этгээдүүдийг дахин шалгаж хариуцлага тооцох болсон нь эрүүл саруул алхам гэж үзэж байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 10:07
За, яадаг ч байлаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ач холбогдол багатай нэг сонин тайлбарыг ашиглан улсын хөрөнгийг асар их хэмжээтэйгээр идэж уусан, албан тушаалаа ашиглаж ихээхэн хохирол учруулсан зальт этгээдүүд гэм зэмгүй гарах гээд байсан илэрхий буруу ажиллагааг хаахаар болсон нь тун ч сайшаалтай хэрэг. Манай улсын удирдлагын дээд түвшинд гарсан хуулийг уландаа гишгэдэг ялзарсан нөхдүүдийн багахан хэсгийг ч гэсэн цэвэршүүлэхэд нэмэр болох алхам хийжээ. Баяр хүргэн талархаж байна.
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 08:02
МАШ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ БАС АВИЛГАЧИДТАЙ ХОЛБООТОЙ НИЛЭЭН ХЭДЭН ГИШҮҮН ТАТГАЛЗСАН БНА ШҮҮ ТЭДНИЙГ ХОЙШИД АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 00:23
Хилийн хоригийг нь эртхэн тавихгүй бол гадагшаа зугтацгаана даа
Зочин [127.0.0.xxx] 2020-01-11 00:17
Энэ бол нэг намын сонгуулын өмнөх нөгөөхөө намнах гэсэн л арга. Хэзээ ч төрийн томчуулыг шоронд хийж чадахгүй
Zochin [127.0.0.xxx] 2020-01-10 23:19
Oimosnii hereg ntr bol arai denduu te. Odoo neg ym suuh blgui de
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 22:58
Энх60лдийн хамаатан. Ганболд танилцуулдаг нь зохимжгүй бнөө
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 22:55
Баярлалаа сайн байна
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 21:04
Юун 4 хэрэг 9 хэрэг хаанаас авсан тоо вэ. Бодитой тоо гэж үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-10 19:57
Hoon heleltseh hugatsaagaa ergej harj bj l gemt hergee arilgah bh da
Mongol hun [127.0.0.xxx] 2020-01-10 19:12
Zuv shde shalguulah heregtei

Бидэнтэй нэгдээрэй