
Гаалийн тарифийн зөвлөлийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгалаа. Гаалийн тарифийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2012 онд шинэчлэн батласан боловч Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг аль байгууллага хүлээх нь тодорхой бус байгаагаас Зөвлөл тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байна. Гаалийн тариф нь гадаад худалдааны бодлогын арга хэмжээний хэрэгсэл болохын хувьд зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эдийн засгийн хөгжлийн яам хүлээж, Зөвлөлийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Гаалийн тарифыг шинэчлэн боловсруулна | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.