Шууд Chart

2019 оны шилдэг хожлын шидэлтийн нэгээр А.Ананд багтжээ

2020-01-16 09:34:05

FIBA 3×3 буюу олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 2019 оны шилдэг хожлын шидэлтийг тодруулах санал асуулгыг зарласан билээ.

Хоёр хоногийн өмнө тус холбооноос санал асуулгын дүнг олон нийтэд зарлаж, оны шилдэг хожлын шидэлтийн эзнээр “Улаанбаатар ММС Energy” багийн тоглогч А.Анандыг тодруулжээ.

А.Анандын FIBA 3×3 сагсан бөмбөгийн 23-аас доош насны “Дэлхийн цом”-ын тэмцээний хэсгийн шатанд Литвийн шигшээ багийн эсрэг оруулсан хожлын шидэлт 2019 оны шилдэг хожлын шидэлтээр шалгарав.

Тус тэмцээн БНХАУ-ын Ланжоу хотод зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын U23 шигшээ баг 10 дугаар байр эзэлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

2019 оны шилдэг хожлын шидэлтийн нэгээр А.Ананд багтжээ   
Үзсэн: 1588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DD [127.0.0.xxx] 2020-01-16 11:22
А.Анандын шидэлт хийж байгаа зургийг нь ядаж өөрийнх нь зургийг оруулчихаач. Эргүү мал царайлаад ажилдаа энгэж хандах гэж. Хянадаг, зөвлөдөг гарууд нь юу хийж байдаг байна вэ? Литвийн шигшээгийн эсрэг тоглолт гэчихээд Эстонийн шигшээтэй тоглосон зураг тавьчихсан. Тэгээд тэр зурганд нь өнөө баатар нь байхгүй. Хэлэх муу үг олдохгүй юм. Найруулга, үгийн сонголт зэрэг пэээээ бүү үзэгд "2019 оны шилдэг хожлын шидэлтийн нэгээр А.Ананд багтжээ" гэсэн чинь одоо яг юу гэсэн үг вэ та минь эээээээээээээээ

Бидэнтэй нэгдээрэй