
Өнөөдөр Монголын Бизнесийн зөвлөл, Хөрөнгө оруулалтын газартай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болно. Энэ үеэр “Арева Монгол” компанийн Ерөнхий захирал Тьерри Плэзант мэдээлэл хийх аж.
Манай улсын уул уурхай, банк санхүү, барилга, тээвэр, жижиг дунд үйлдвэр, даатгал гэх зэрэг онц чухал ач холбогдолтой салбаруудад чиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор хамтарч ажиллах гэрээ байгуулж байна.
Мөн Британи-Монголын худалдааны танхимын дарга Жон Гроган, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энэрэлт, Эдийн засгийн хөгжлийн яамны Концессийн хэлтсийн захирал Ц. Батбаяр нар энэ үеэр мэдээлэл хийнэ.
Арга хэмжээ 3Кемпински” зочид буудлын “Алтай” танхимд 18.00 цагаас эхэлнэ.
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээ байгуулна | ||
Үзсэн: 1089 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.