Шууд Chart

Дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг боллоо

2020-01-22 12:14:15

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн  ээлжит хуралдаанаар 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов. 

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 350 мянга, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300 мянган төгрөг болгон шинэчлэв.

Энэ нь 421.7 мянган иргэний тэтгэвэр 25-40 мянган төгрөгөөр буюу дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2016 онд:

- 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга

- 216 мянган төгрөг байсан хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга

- 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болж байна. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос хойш бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 30.7 хувиар нэмжээ. Тэтгэвэр нэмсэн тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.


Дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг боллоо  
Үзсэн: 8727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-01-24 22:07
баярлалаа тѳр засаг олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаад баяртай байна чамлахаар чанга атга гэсэн үг байдѳг шүү
Гомдмоор байдаг байхдаа [127.0.0.xxx] 2020-01-24 21:25
Арай юу цалингийн доод хэмжээ. 420 тэгтэл тэтгэвэр нь 350 төгрөг бас л ай...... адилхан нь хүн шдээ хэрэглээ адилхан байгаа хөгшин хүн гээл байга хэрэглээтэй байна гэж байхгүй.одоо хамаг юмны үнэ өсөж тэгэнтнээ
. [127.0.0.xxx] 2020-01-23 17:47
Зочин [127.0.0.xxx] 2020-01-23 00:50
Unen doromjil bndoo
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 18:18
Энэ бол Доромжлол, өөрсдөө ийм мөнгөөр амьдраад үзээсэй, амьдраасай
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 13:09
Ээ чааваас даа хөөрхий халамжийн тэтгэвэр тэтгэмжийг 14000хөн мянгаар нэмж байгаа юм уу авилгачид ЖДҮчид гадаад козино тоглоод ард түмний төлсөн татварыг үрэн таран хийж байна шүү дээ татвар нэмэхээ мэдэхээс биш ард түмнийг ээ юман чинээ боддоггүй авилгачид
Зочин [127.0.0.xxx] 2020-01-22 12:27
Ээ хөөрхий энэ мөнгө нь одоо зах дээр нэмэгдсэн байгааг мэдээгүй юм уу.За болио.Ингэж нүглийн нүдийг хуураад яахав.Энэ нэмэгдэл юмуу.дормжлол юмуу

Бидэнтэй нэгдээрэй