Шууд Chart

Монголчууд хөгжлийн гайхамшгийг бүтээх бололцоотой

2014-03-24 17:19:46

Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжлэх "Эдийн засгийн форум"-ын нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэллээ.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн идэвхтэй санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр Монгол Улс, "Дэлхийн эдийн засгийн форум"-ын хамтын ажиллагаа сүүлийн дөрвөн жилд идэвхжиж, өргөн олон салбарт хамтран ажиллаж ирлээ. Тухайлбал, усны нөөцийн менежмент, хариуцлагатай уул уурхай, авлигатай тэмцэх зэрэг тодорхой санал санаачилгыг дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Анхны дугуй ширээний уулзалт, ярилцлагыг 2010 оны зургаадугаар сард Улаанбаатар хотод хариуцлагатай уул уурхайн асуудлаар хийж байсан.
Өнгөрсөн хоёр жил шахмын хугацаанд Монгол Улсын Засгийн газар холбогдох байгууллагууд Дэлхийн эдийн засгийн форумын туршлага бүхий хүмүүстэй хамтран ажиллаж Монголын хөгжлийн хувилбаруудыг боловсруулсан. Өнгөрсөн 2013 оны есдүгээр сард Улаанбаатарт уг асуудлыг хэлэлцэж, энэ 2014 оны нэгдүгээр сард Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар авч хэлэлцсэн юм.
“Монголчууд хүндрэл бэрхшээлээс гадна их мөрөөдөмтгий” гэж сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Монгол Улс өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг амжилттай хийж дэлхийг гайхшруулсан бол ирэх 24 жилд эдийн засгаа жилд байнга хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэх хувиар хөгжүүлж, хөгжлийн гайхамшгийг бүтээх бололцоотой юм. Тэгэхдээ макро эдийн засаг, хөрөнгө оруулалтын ухаалаг бодлогыг явуулж чадвал өнөөдрийн хүндрэл, бэрхшээлийг даван туулж чадах бололцоотой гэж үзэж байна.
Ингээд бидэнтэй өнгөрсөн жил гаруйн хугацаанд ойр дотно ажилласан Кристаллыг Монголын хөгжлийн хувилбаруудын тухай салбар хуралдааныг хөтлөж, эдгээр хувилбаруудыг "Эдийн засгийн чуулган"-д оролцогчдод танилцуулахыг урьж байна” гэлээ.  

Монголчууд хөгжлийн гайхамшгийг бүтээх бололцоотой   
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-25 10:44
бидний цээжээ дэлдэх ч яахав .... тэдгээр хөрөнгө оруулагчид гэдэг чин мөн л ашиг хайж байгаа гадний улс , тэд биднийг өөрийн зохиосон дүрмээрээ тоглуулчихаж чадна лдаа....чагаад гэвэл бид тэдний мөнгөөр гол залгуулж байна дааа......

Бидэнтэй нэгдээрэй