Шууд Chart

Ухань дахь оюутнуудаа тээвэрлэж авахыг зөвшөөрлөө

2020-01-31 17:52:56

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна.

БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллагууд, Ухань хотын гадаад харилцааны газартай Монголд Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна. 

Ухань хотод нийт 33 Монгол оюутан байгаагийн 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ бичгээр гаргаж, хоёр нь тус хотод үлдэхээ мэдэгдээд байгаа юм. Энэхүү ажиллагаанд зарцуулагдах 53 мянган ам.долларын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Улсын Онцгой комиссооос шийдвэрлэсэн билээ. Түүнчлэн оюутнуудыг эх оронд нь авчирсны дараах тусгаарлан байршуулж хянах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой комиссын дэд ажлын хэсгээс төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх юм.


Ухань дахь оюутнуудаа тээвэрлэж авахыг зөвшөөрлөө  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй