Шууд Chart

Баялаг бүтээгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулжээ

2014-03-26 10:20:41

Монголын эдийн засаг, бизнес, улс төрийн лидерүүд хуран цугларч, эх орноо хэрхэн илүү хурдтай хөгжүүлэх вэ гэж санал бодлоо уралдуулдаг Монголын эдийн засгийн чуулган тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. “Монголдоо бүтээцгээе” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганы үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр үндэсний шилдгүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг ХасБанк оролцсон байна. Тус банк нь Монголын эдийн засгийн чуулганыг 2010 онд анх удаа зохион байгуулснаас хойш жил бүр ивээн тэтгэгчээр нь оролцож байгаа ажээ.

“Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн охин компаниуд болох ХасБанк, “ХасЛизинг”, “Тэнгэр даатгал” нь өөрийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чуулганд оролцсон төлөөлөгчдөд танилцуулжээ. Тус банк уул уурхай, бизнесийн банкны салбар байгуулан томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж буй бол “ХасЛизинг” нь уул уурхайн машин, механизмыг урт хугацааны санхүүгийн түрээсээр олгож байгаа билээ. Мөн “Тэнгэр даатгал” компани олон төрлийн даатгалын үйлчилгээг бизнес эрхлэгчдэд хүргэсээр ирсэн юм.

Энэ удаагийн чуулганы үеэр Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар бол уул уурхай гэдгийг чуулганд оролцогчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Мөн чуулганд оролцогчид эдийн засгаа ганц уул уурхайн хамаарлаас гаргаж, төрөлжүүлэхийн тулд бусад салбараа дэмжих бодлого боловсруулахыг төр, засгаас шаарджээ. Нөгөөтэйгүүр, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, санхүүжилт татах зайлшгүй шаардлагатай байгаа тул Монголын хөгжилд банкуудын үүрэг оролцоо нэн чухал болж байна. 

Ч.Оюун


Баялаг бүтээгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулжээ  
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй