Шууд Chart

“Ухаалаг төр-цахим татвар” уралдаан зарлалаа

2014-03-26 13:56:01

Татварын ерөнхий газраас “Монголын татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж  орон даяар “Ухаалаг төр-цахим татвар” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг энэ сарын 5-ны өдрөөс ирэх сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна. 

Уралдаан нь   ирээдүйн  татвар төлөгчдийн татварын  боловсролыг дээшлүүлж, зохиомжит сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой.
Зохион бичлэг нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, цахим татварын систем, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлага болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байна.


“Ухаалаг төр-цахим татвар” уралдаан зарлалаа   
Үзсэн: 1469 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй