Шууд Chart

Тендер нээх хугацааг хойшлууллаа

2014-03-26 15:29:50

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас зарласан дараах тендерүүдийг нээх хугацааг түр хойшлуулжээ. Учир нь тендерт оролцогчдоос ихээхэн гомдол санал гарсны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хянан үзэх шаардлагатай болжээ. Үүнд:

1.  ХААГ-2014/XXVI.1.17 дугаар бүхий “Умард дэд станцаас кабель шугам татаж, 6 дугаар бичил хороололд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих  /Улаанбаатар/”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
2.  ХААГ-2014-XXVI.1.19 дугаар бүхий “XXVI.1.19 Амгалан дэд станцаас кабель шугам татаж ХТП208-ын дэргэд шинээр 10 кВ-ын хуваарилах байгууламж барих /Улаанбаатар/”-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
3.  ХААГ-2014-XXVI.1.21 дугаар бүхий “35/10 кВ-ын Дашчойнхор 2*6.3 МВА чадалтай шинэ дэд станц барих /Улаанбаатар/”  -ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах,
4.  ХААГ-2014-XXVI.1.20 дугаар бүхий “35/6 кв-ын 2*10 МВА чадалтай шинэ дэд станц барьж, 35 кв-ын 7,2 км хэлхээ ЦДАШ татах /Улаанбаатар/-ыг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер.   
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх аж.

Тендер нээх хугацааг хойшлууллаа   
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй