
"Ногоон паспорт" апплейкшнээр байгаль орчны талаар мэдээлэл авч, уралдаан тэмцээнд оролцох боломжтой. Тэмцээн уралдаанд хамрагдсанаараа оноо цуглуулж өөрийн гэсэн мод тарих эрх үүсэх юм. Өмнө нь "Ногоон паспорт" цаасан хэлбэрээр байсан бол өнгөрсөн оноос цахим хэлбэрт шилжжээ. Энэ цэсээр хүүхдүүд байгаль орны талаар мэдээлэл авах, хүрээлэн орчноо хамгаалах зэрэг мэдлэг олж авна. Олж авсан мэдлэгээрээ оноо цуглуулж өөрийн гэсэн нэрийн пайзтай модтой болох юм.
Модыг хүссэн газартаа өөрийн хүссэн модоо тарих боломжтой. Одоогийн байдлаар 18 төрлийн модыг тарих сонголттой байна. Байгаль орчны мэдлэгээ нэмэгдүүлж эх орондоо мод тарьж хувь нэмрээ оруулах боломж хүүхэд бүр бий гэж Цэнгэг усны нөөц , Байгаль хамгаалах төвийн Судалгаа, мэдээлэл сургалтын албаны дарга н.Шижирболд онцоллоо.
“Ногоон паспорт” апплэйкшнээр мөн том хүмүүс мэдээлэл авах, хүүхэдтэй хамтарч мэдлэгээ дээшлүүлэх боломжтой.
Ногоон төгөлд 18 төрлийн мод тарих сонголт бий | ||
Үзсэн: 1501 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.