Шууд Chart

Хасбанк Монгол Улсын шилдэг банкаар тодорлоо

2014-03-31 13:38:26

АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Global Finance" сэтгүүлээс Ази-Номхон далайн орнуудын шилдэг арилжааны банкуудыг 2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр тодрууллаа. Эдийн засаг, банк санхүү, худалдаа, аж үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүд болон тус сэтгүүлийн газрын эрхлэгчдийн хамтарсан баг Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй 30 орны шилдгүүдийг тодруулснаас Монгол Улсын шилдэг банкаар ХасБанкийг нэрлэсэн юм.

Дэлхийн санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, нэр хүнд, үнэ цэнийг хэдийнээ бий болгосон "Global Finance" сэтгүүлийн газраас Латин Америк, Төв болон Зүүн Европ, Ази-Номхон далай, Дундад ази-Африкийн бүс нутгуудаас орон орны шилдэг банкуудыг жил бүр шалгаруулдаг бөгөөд энэ жил 21 дэх жилтэйгээ золгож буй тус сэтгүүл шалгаруулалтаа хөрөнгийн өсөлт, ашигт ажиллагаа, стратегийн түншлэл, харилцагчийн үйлчилгээ, зөв үнийн бодлого, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлсэн байдал зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэж явуулдаг байна. Мөн энэ жилийн онцлог нь анх удаа сэтгүүлийн уншигчдын дунд санал асуулга явуулсан нь шалгаруултын үр дүнг илүү бодитой, үнэн зөв болгосон гэж сэтгүүлийн газраас цохон тэмдэглэжээ.

ХасБанк нь 2013 онд дэлхий дахинд нэр хүндтэй The Banker сэтгүүлээс “Монгол улсын Шилдэг Банк”, Global Banking and Finance review awards-аас Монгол Улсын шилдэг “Иргэдийн банк” шагналуудыг хүртсэн бөгөөд энэ удаад "Global Finance" сэтгүүлээс дахин шилдгээр шалгарлаа. Энэ нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг эрхэмлэн, санхүүгийн зах зээлд манлайлах үйлчилгээтэй тэргүүлэгч банк байх эрхэм зорилгодоо хүрч, ажиллаж байгаагийн илрэл юм.

Компанийн засаглалыг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх, санхүүгийн чадавхиа сайжруулж, эрсдлийн удирдлагын зохистой бүтцийг бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээрээ салбартаа жишиг тогтоож буй ХасБанк нь Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 107 салбар нэгж, бизнес үйлчилгээний төвүүд, тэдгээрт ажиллаж буй 1700 мэргэшсэн ажилтан, 1300 гаруй мерчант, АМАР мобайл банкны агентуудаар дамжуулан 600 мянган харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэн ажиллаж байна.
   
Зөв банк, ХасБанк


Хасбанк Монгол Улсын шилдэг банкаар тодорлоо  
Үзсэн: 1416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй