
Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавируний халдвартай тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улс халдвар тархах эрсдэл өндөр улс орны тоонд орж байгаа тул иргэд та бүхэн хувийн дэглэм сайтар сахиж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,126 иргэн, ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна.
Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэнээс коронавирусний халдвар илэрлээ | ||
Үзсэн: 2398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.