Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”
уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.
Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.
Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.
Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай.
| Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.