Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

2020-04-15 18:22:48

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөррийн (2020.04.15) цахим хуралдаанаар УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Батзориг Монгол УИХ-ын тухай хуулийн зохих заалтын дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг УИХ-ын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаар ахлуулан байгуулахаар тогтлоо.


УИХ-ын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй