Шууд Chart

ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-04-21 16:43:57

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.21) хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүнээс 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, О.Батнасангаас хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалт явуулав.

“Импортоор оруулж байгаа саримс, улаан лооль, өргөст хэмх нэр төрөл бүхий бараанд 30 хүртлэх хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн нэгдүгээр заалтад тусгагдсан барааны  нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол УИХ-ын 1999 оны  27  дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт тусгагдаагүй байгаа аж. Иймд төсөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт саримс 30 хүртэл, өргөст хэмх 30 хүртэл, улаан лооль 30 хүртэл, тарвас 30 хүртэл гэсэн барааны нэр төрөл нэмсүгэй” гэсэн нэгдүгээр заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. 

Мөн төслийн гурав дахь заалтын “барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор  батлахыг” гэснийг “барааны үндэсний кодыг болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Монгол УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27  дугаар тогтоолын 4 дэх заалтаар Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 7 дугаар бүлэгт заасан барааны гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг тус тус  2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр батлахыг”  гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжив. 

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 


ТБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй