Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-04-23 19:50:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.23/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед дотоодын тариаланчдаа дэмжиж импортоор оруулж байгаа тарвасын гаалийн албан татварыг 30 хүртэл хувиар тогтоох, мөн импортолж байгаа сармис, улаан лооль, өргөст хэмх гэсэн нэр төрөл бүхий бараанд 30 хүртэл хувиар гаалийн албан татвар тогтоохоор төслийн 1 дүгээр заалтад тусгагдсан барааны нэр төрөл нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тогтоолын холбогдох бүлэгт тусгагдаагүй тул төсөлд 1 дүгээр заалт болгон нэмэх саналыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Х.Болорчулуун нар гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Мөн Монгол Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу Засгийн газар тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан барааны албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлахыг Засгийн газарт даалгах асуудлыг төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэсэн саналыг Улсын Их Хурлын гишүүн X Болорчулуун гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар нар санал хэлсэн бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд өөрийн орны хүлээсэн үүрэг, хариуцлагаа эргэн харах ёстойг тодотгож байлаа.

Ингээд Байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн худалдааны байгууллагатай холбоотой асуудлыг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр анхаарч, гарах гарцыг судлах чиглэлийг өгч, Ажлын хэсэгтэй хамтран ажиллахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас хүссэн.


УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй