
Монгол Улсад 4000 гаруй малын эмч байдаг ч малчид дур мэдэн малаа эмчилдэг нь хүнсний аюулгүй байдалд хамгийн ихээр нөлөөлж байна. Эм, тариаг буруу хэрэглэх нь малыг эмэнд дасалтай болгож, мах, сүүнд нь антибиотик ихээр үлдэх шалтгаан болдог. Малд тарьсан тариа хийсэн тун, төрөл, ямар аргаар хэрэглэснээсээ шалтгаалж малын биед 7-30 хоногт шингэдэг байна. Түүнчлэн тариа бүр судсаар болон булчинд, арьс, махны засвар гэх мэт тусгай заалттай байдаг. Харин малчид судсаар хийх тариаг булчинд хийснээр тариа малын биед шингэхгүй байхаас гадна буглаа, хавдар, үүсгэх аюултай. Энэ мэтчилэн эм, тарианы буруу хэрэглээ хүнсний аюулгүй байдалд нөлөөлдөг учраас малын эмийг жороор олгодог болно. Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга н.Тунгалаг ингэж ярилаа.
Тариад удаагүй малын мах, сүүг хүнсэнд хэрэглэвэл эмэгтэйчүүд савны үрэвсэлтэй болохоос гадна гаж хөгжилтэй ураг гарах өндөр магадлалтай байна. Түүнчлэн малын эмийн буруу хэрэглээ нь хорт хавдрын шалтгаан болдог. Тиймээс Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эмийг эмчийн жороор олгох ажлыг энэ онд багтаан хэрэгжүүлэх зорилт тавьжээ.
Малын эмийн жор бичих журам батална | ||
Үзсэн: 1675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.