Шууд Chart

Цөмийн хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байна

2014-04-04 11:39:48

Монгол Улс 2010 онд "Азийн цөмийн хамтын ажиллагааны форум"-д гишүүнээр элссэн байдаг. Цөмийн энергийн газраар дамжуулан 2010-2013 оны хооронд Монгол Улсад 10 төсөл хэрэгжүүлж эхэлжээ.   

 Төсөл бүрийг хариуцан ажиллаж буй зохицуулагчидтай хийх уулзалтыг өчигдөр Цөмийн энергийн газарт зохион байгууллаа.

Эдгээр төсөл хөтөлбөр нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдал, эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд төсөл хэрэгжих явцад цөмийн технологи өндөр хөгжсөн Япон, Солонгос зэрэг улсын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглах боломжтой  аж. Тухайлбал, "Мутацийн селекц ба тогтвортой хөгжил" төсөл хэрэгжсэнээр гол үр дүн нь Монгол орны хүнсний гол таримал болох улаан буудай, арвайг өндөр ургацтай, өвчин, хортонд тэсвэртэй цаашлаад ганд тэсвэртэй шинэ сортуудыг гаргах ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цөмийн хамтын ажиллагааны төслүүд хэрэгжиж байна  
Үзсэн: 1744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй