
Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хөгжил, бүтэц, ажилчин, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, ахуй амьдрал, аж байдлыг харуулсан гэрэл зургийн уралдаан зарлажээ. Эрхэм уншигч танд тус уралдааны удирдамжийг хүргэж байна.
НЭГ. Уралдааны үндэслэл, зорилго
Монгол Улсад Батлан хамгаалах байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан түүхэн баримтат, өнөөгийн байдлын сэдвээр гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн зохион байгуулахад оршино. 1921 онд Монгол Ардын Журамт цэргийг байгуулан эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхаглан зарласнаас хойш Монгол Улс болоод Батлан хамгаалах салбар улам бүр бэхжин, өнөөдөр бие даасан Зэвсэгт хүчинтэй болтлоо эрчимтэй өсөн хөгжиж ирсэн түүхтэй.
Батлан хамгаалах салбарын өдөр тутмын үйл ажиллагаа, ажил амьдралын дүр төрхийг гэрэл зургийн агшинд буулгаж, мэдээллийн бүх хэрэгслийн боломжийг ашиглан сурталчлах нь үр нөлөөтэй хэмээн уралдааныг зохион байгуулагчид үзсэн болно. Уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээр Монгол Улсад Батлан хамгаалах салбар үүсэж хөгжсөний 110, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын үеэр үзэсгэлэнг дэлгэж, уралдааныг дүгнэнэ.
ХОЁР. Уралдааны хамрах хүрээ
Уралдаанд Монголын мэргэжлийн гэрэл зурагчид болон Батлан хамгаалах салбарт ажилладаг алба хаагчид, бусад гэрэл зураг сонирхогч /18 насанд хүрсэн байх/ хэн бүхэн оролцож болно.
ГУРАВ. Сэдэв, агуулга
Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хөгжил, бүтэц, ажилчин, албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаа, ахуй амьдрал, аж байдлыг аль болох гэрэл гэгээтэй, аз жаргалтайгаар гэрэл зурагт буулгасан байна.
ДӨРӨВ. Уралдааны үргэлжлэх хугацаа
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд оролцогчдын бүтээлийг хүлээн авна.
ТАВ. Уралдаанд бүтээлээ ирүүлэхэд анхаарах зүйлс
Оролцогчид 3-5 бүтээл ирүүлэх боломжтой. Бүтээлдээ нэр өгсөн байх ба тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ, хаана уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийн тухайд хэзээ, ямар камераар авсан тухай мэдээллийг компьютер дээр шалгах боломжтой байх ёстойг анхаарна уу.
Хөдөө орон нутгийн болон нийт оролцогчид бүтээлээ шаардлагын дагуу бэлтгэн зохион байгуулагчид руу электрон шуудангаар хүргэнэ.
Уралдаанд бүтээл ирүүлэх И-мэйл хаяг: Mil_newssoyombo@yahoo.com.
Утас: 70001029
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордон индекс-10018.
ЗУРГАА. Гэрэл зургийн нөхцөл ба шалгуур
Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Зөвхөн өөрийн авсан гэрэл зураг байх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй. Эхний шалгаруулалтаас шалгарсан зургийг зохион байгуулагчид хэвлэх тул фокусгүй гэрэл зургийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
ДОЛОО. Уралдааны шүүгч ба шүүлтийн зарчим
Уралдааныг Батлан хамгаалах яамнаас томилогдсон мэргэжлийн таван шүүгч хамтран шүүнэ.
Шүүгчид бүтээлийг дараах дөрвөн үзүүлэлтээр шалгаруулна.
Үүнд:
- Бүтээлийн уран сэтгэмж ба зурагчны авьяас чадвар
- Гэрэл зургийн чанар ба техникийн бусад үзүүлэлт
- Бүтээлийн агуулга ба нэр, тэдгээрийн шүтэлцээ
- Байгууллагын дүрэм ба бусад хууль тогтоомжийг зөрчөөгүй байх
НАЙМ. Зохиогчийн эрх
Гэрэл зургийн зохиогчийн эрх нь зураг авсан хувь хүнд байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй бөгөөд зохион байгуулагчдын гэрэл зургийн сан хөмрөгт зохиогчийн эрхтэйгээ үлдэх бөгөөд ямар нэгэн байдлаар тухайн бүтээлийг ашигласан тохиолдолд зохиогчийн нэрийг заавал дурдана.
Зургийг бусад хувь хүн, байгууллагад худалдах, шилжүүлэх хэлбэрээр ашиглуулахгүй байх үүргийг зохион байгуулагч тал бүрэн хариуцах болно.
ЕС. Уралдааны шагналын сан
Нэгдүгээр байр: 800.000 төгрөг
Хоёрдугаар байр: 500.000 төгрөг
Гуравдугаар байр: 300.000 төгрөг
Тусгай байр: 200.000 төгрөг
Батлан хамгаалах салбарын хөгжил, аж байдлыг харуулсан гэрэл зургийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 774 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.