Шууд Chart

Монгол банк 30.5 сая ам.доллар нийлүүллээ

2014-04-10 14:05:50

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 13.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханшаар 6.5 сая ам.доллар худалдав. Юанийн дуудлага худалдаагаар банкууд 8 сая юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк 286.02 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлэв.

Ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 30.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 30.5 сая ам.доллар, 20 сая юань нийлүүллээ.  

Монгол банк 30.5 сая ам.доллар нийлүүллээ   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй