Шууд Chart

УДЭТ “бүл нэмнэ”

2020-07-10 10:36:08

Монголын театр урлагийн хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй “бүл нэмэх” гэнэ.

Тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн ажиллаж, уран бүтээлээ туурвиж явсан УДЭТ-ын улаан байшинд залуу жүжигчдийн “Театр студи” байрладаг. Тэгвэл тус студийн

Сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 15-наас ирэх сарын 15-нд дуусах бөгөөд мэргэжлийн урлагийн их, дээд сургуулиудад жүжигчин, найруулагчийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвартай уран бүтээлчид оролцдог.

“Театр студи” –ийн шалгаруулалтад оролцогчид эхний шатанд 3-5 минутын дуу, бүжиг, хувийн үзүүлбэр, дараагийн шатанд монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр үзүүлж, жүжиглэх ур чадварын онол, театрын түүх, ёс зүй, гоо зүйн мэдлэгийн шалгалт бичгээр өгөх аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УДЭТ “бүл нэмнэ”  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй