
АНУ-д сурч амьдарч буй сэтгүүлч, яруу найрагч Б.Ариунсэтгэл “Уйсахуй” буюу “Saddening” номоо монгол, англи хэлээр хэвлүүлжээ. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хаягаараа "Мөрөөдөж явсны эцэст анхны номоо дуусгаж санаа минь амарлаа. Хэдэн ч удаа уншив, хэдэнтээ ч эргэлзэв. Номын хавтас л гэхэд 5-6 удаа өөрчлөгдсөн байх. Сүүлийн нэг жил шаргуу ажилласны дүнд “Saddening” буюу “Уйсахуй” ном уншигчдын хүртээлд очих боллоо. Дэлхийн утга зохиолын чиг хандлага, цагаачлалын уран зохиолын шинэ эрин үеийн бүтээлүүдэд бага ч болтугай хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Минийх гэхээсээ илүүтэй “Бидний” ном гэж тодотгох нь зүйтэй болов уу. Олон хүний хөдөлмөр шингээсэн ном минь тус бүр
. Нэг баг болон хамтран ажилласан номын редактор, дизайнер, орчуулагч редактор, зураачид, менежерүүд, ивээн тэтгэгч гээд та бүхнийгээ гүнээ их хүндэтгэе" гэв.Ташрамд дуулгахад, Б.Ариунсэтгэл өнгөрсөн хавар өөрийн төгссөн цогцолбор болон их сургуулийнхаа номын санд уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүл захиалж байсан юм. Тэрбээр тус сэтгүүлийн арван оны бүтэн дугаарыг СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн номын санд, харин гурван жилийн бүтэн дугаарыг Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуулийн номын санд хандивлаж байв.

Б.Ариунсэтгэлийн “Уйсахуй” ном Монголоос гадна АНУ, Япон, БНСУ-ын уншигчдад хүрнэ | ||
Үзсэн: 724 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.