Шууд Chart

Элсний волейболын олон улсын тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцжээ

2026-01-15 11:44:51

2026 оны 1-р сарын 8–9-нд Буриад улсын Улаан-Үүд хотод шинээр ашиглалтад орсон “Волейболный центр - Эйс” төвд элсний волейболын олон улсын “Ace Cup on Sand” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцжээ. Уг төв нь элсний 2, заалны 3 талбай, иж бүрэн хувцас солих өрөөтэй, орчин үеийн цогцолбор бөгөөд зааланд дэвссэн элсийг Кемеров хотоос зөөвөрлөсөн 250 тонн кварцын угааж ариутгасан элсээр хийжээ.

Нээлтийн ажиллагаанд Буриад улсын Спортын сайд оролцож, Монголын тамирчдад онцгой талархал илэрхийлсэн бол бидний зүгээс Монголын волейболын лиг байгуулагдсаны 30 жилийн ойг уламжлан дурсгалын зүйл гардууллаа.

Тэмцээнд эрэгтэй 24 баг, эмэгтэй 18 баг оролцож, залуу болон 35–45 насны туршлагатай тамирчид өндөр ур чадвар үзүүлэв. Мөн Улаан-Үүдийн волейболын удирдлагуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 4 хотын тэмцээн зохион байгуулах санал санаачилга яригджээ.


Элсний волейболын олон улсын тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцжээ  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй