Шууд Chart

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан

2026-01-15 16:56:28

Нийслэлээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зарим арга хэмжээний талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

НЗД-ын орлогч А.Амартүвшин “Монгол Улсад бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 20 хувийг хоол боловсруулах замын хавдар эзэлж байна. Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран судалгаа хийж үзэхэд хоол боловсруулах эрхтний хавдрын ихэнх буюу 80-85 хувь нь хеликобактерийн шалтгаантай байна. Хеликобактер үрэвсэл, шарх, хавдрын шалтгаан болдог юм байна. Мэргэжил, боловсрол эзэмшээд ажлын гараагаа эхлэх насандаа залуучууд энэ төрлийн хавдраар өвдөх нь нэмэгдэж байна. Өвчнийг хүндэрсэн хойно нь илрүүлэх бус урьдчилан сэргийлж, эрүүл иргэнийг бий болгоход багаас нь анхаарах нь чухал юм. Тиймээс сургууль, цэцэрлэгээс үүнийг эхлэх ёстой. Эхний ээлжид бид сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болгох зорилт тавьсан. Ингэхдээ сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээг НЭМГ-аас авна. Дараа нь сургууль, цэцэрлэгүүд дээр ариутгал хийдэг болно. Гэхдээ ахуйн орчинд энэ халдварын тархалтыг мөн хянах ёстой гэдгийг анхаарах нь зүйтэй. Хоол боловсруулах замын өвчингүй, эрүүл хүүхдүүдийг бий болгоход нийслэл анхаарч ажиллана” гэлээ.


А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй