Шууд Chart

400 сая төгрөгийн шагналын сантай олон улсын бүжгийн уралдаан болно

2020-07-24 09:42:50

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын харьяат олон улсын бүжгийн сангууд, бүжгийн холбоод, олон улсын тэмцээн зохион байгуулах хороод нэгдэж бүжгийн урлагийг хөгжүүлэхэд зориулан "Олон улсын бүжгийн нэгдсэн цахим уралдаан" зохион байгуулах гэж байна.

Уг уралдааныг Монгол, Хятад, Франц, Япон, Их Британи, АНУ, Грек, Польш, Герман, Унгар, Бельги, Индонез, Малайз, Куба, Казахстан, Румын, Серби, Латви, Эстони, Литва, Египет, Сингапур, БНСУ зэрэг 20 гаруй улс орны холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын мэргэжлийн мастерууд шүүн явуулна.

400 сая төгрөгийн шагналын сантай, 31 тэтгэлэгтэй тус уралдаан балет, ардын, орчин үеийн, цэнгээнт, хип хоп, жазз бүжгийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд .

Ташрамд дуулгахад, Гавьяат жүжигчин, соёлын элч Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээний шүүгчээр ажиллана.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

400 сая төгрөгийн шагналын сантай олон улсын бүжгийн уралдаан болно  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй