Шууд Chart

“The Boys” цувралын гуравдугаар бүлгийг хийхээр болсноо зарлав

2020-07-24 13:30:51

Супер баатартай комик номоос сэдэвлэсэн Тэгвэл тус цувралын хоёрдугаар бүлэг ирэх есдүгээр сарын 4-нөөс үзэгчдэд хүрэх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл кино багийнхан тус цувралын гуравдугаар бүлгийг хийнэ гэдгээ зарлалаа.

“The Boys” цувралд олон нийтийн шүтээн болсон супер баатрууд хөшигний цаанаа хэрхэн хуйвалдаан, хууль бус зүйл хийдэг талаар өгүүлдэг. Эхний бүлэгт “The Seven” нэртэй супер баатруудын багийн гишүүн “Supe” Хьюи гэх залуугийн найз бүсгүйг санаандгүй байдлаар хороосноор үйл явдал эхлэх бөгөөд Хьюи Билли Бутчер хэмээх хувийн мөрдөгчтэй танилцаж улмаар нэг баг болдог.

Сонирхуулахад, Зохиолч Гарт Эннисийн “The Boys” цувралыг Эван Голдберг, Сэт Роган нар найруулсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“The Boys” цувралын гуравдугаар бүлгийг хийхээр болсноо зарлав  
Үзсэн: 713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй