
"Dance Chance" сошиал контентыг бүтээж буй бүжигчид ардын урлаг, үндэсний өв соёлоороо дамжуулан олон нийтийг зөв зүйлд уриалах зорилгоор цахим орчинд монгол бүжгийн челенж (давлагаа) эхлүүлээд байгаа билээ.
Тэгвэл Австрали улсад амьдарч буй монголчууд мөн “Тоохуу нэгэн гос” биелгээний давалгааг эхлүүллээ. Тэд Австралийн Сиднейн дуурийн театр буюу Сиднейн усан боомтод оршдог дарвуулт завины хэлбэртэй, аварга том хясаа шиг ч гэж хэлэгддэг гоёмсог барилгын гадаад талбайд Монгол бие биелгээг нийтэд хүргэжээ.
Мөн “Тоохуу нэгэн гос” биелгээний челенжийг эхлүүлсэн Австрали улсад амьдарч буй монголчууд уг бичлэгээрээ дамжуулан "Цацсан шагай шиг Дэлхийгээр тархсан Монголчууд бид
Цадиг түүх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийн учир
Цаг цагийн эргэлтэнд бүдгэрээ нь үгүй
Бий биелгээгээ
Цацал болгон дэлхий даяр түгээж байна...
Монгол хүн болж төрнө гэдэг үнэхээр гайхамшиг" хэмээн онцолсон байна.
.
Гадаадад байгаа монголчууд “Тоохуу нэгэн гос” биелгээний челенж эхлүүллээ | ||
Үзсэн: 5781 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.