
“Netflix”-ийн супер баатартай цуврал болох “The Umbrella academy” киноны хоёрдугаар бүлэг өнгөрсөн сарын 31-нд үзэгчдэд хүрсэн. Тус цувралыг продюсер Стив Блэкман ижил нэрт комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “My chemical romance” хамтлагийн үүсгэн байгуулагч, дуучин Жерард Уэй зохиолыг нь бичиж, Бразилын уран бүтээлч Гэбриэль Ба зурагжуулсан "The Umbrella academy" комик зохиол энэ салбарын хамгийн нэр хүндтэйд тооцогддог Айснерын шагнал хүртэж байсан юм.
Тус бүтээлийн эхний бүлэгт тэрбумтан Режиналд Харгривс ер бусын чадвартай долоон хүүхдийг өргөн авч, хүн төрөлхтнийг аврах зорилгоор тэднийг өөрийн үүсгэн байгуулсан "Umbrella academy" гэх супер баатруудын сургуульд элсүүлдэг.
Кино шүүмжлэгчдийн үнэлэлт дүгнэлтийг нэгтгэн танилцуулдаг
бөгөөд үзэгчид эхний бүлгээсээ илүү сонирхолтой болсон хэмээн дүгнэжээ."The Umbrella academy"-ийн шинэ улирал шүүмжлэгчдээс 91 хувийн үнэлгээ авлаа | ||
Үзсэн: 2159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.