Шууд Chart

Загвар өмсөгч О.Билгүүн нүүрээ буджээ

2020-08-11 16:50:00

Азийн топ модель, загвар өмсөгч О.Билгүүн нүүрээ буджээ. Тэрбээр найзуудтайгаа шийтгэлтэй тоглоом тоглосноор ийнхүү будуулсан нь цахим орчинд тараагджээ.

Сонирхуулахад, түүний загварын гараа 10 гаруйхан жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд энэ тухай ярихдаа  “Эгч маань намайг “Монголын дизайнеруудын холбоо”-нд оруулснаар 17 настайдаа загварын ертөнцтэй анх холбогдож байлаа. Зургаан сарын турш загвар өмссөний дараа Э.Энхболдыг даган “Монгол модель” агентлагт орж байсан. Үүний дараа “Face of Mongolia” тэмцээнд оролцоод “Гранпри” шагнал хүртэж, Солонгос улсад зохиогдсон “Asian New Face Model Festival Awards”-д оролцон “Asian Photogenic Top Model”-оор шалгарч байсан. Загварын ертөнцөд хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй. Ажил бизнесийн минь гараа ч загварын салбараас эхэлсэн гэж боддог” гэсэн юм.

Мөн мэргэжлийн жүжигчин биш ч  гэлээ “Би хайртай”, “Гурван найз эргэж ирсэн нь” зэрэг кинонд тоглоод амжсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Загвар өмсөгч О.Билгүүн нүүрээ буджээ  
Үзсэн: 2454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй