
Канадын жүжигчин Райан Рейнольдс “Universal” кино компанийн “Everyday Parenting Tips” нэртэй мангастай инээдмийн киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Зохиолч Саймон Ричийн хүүхдийн орны доор амьдардаг мангасуудын тухай богино хэмжээний зохиолоос сэдэвлэн хийж буй тус бүтээлийг “Paddington” киног бүтээсэн Пол Кинг найруулна.
Уг кинонд гол дүрийн баатар (Райан Рейнольдс) болон дээр дурдсан мангасуудын тэмцлийг харуулах бөгөөд зураг авалтыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Үүнээс гадна Райан Рейнольдсын гол дүрийг нь бүтээсэн “Free Guy” зөгнөлт кино ирэх арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ.
Ташрамд дуулгахад, “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой эрэгтэй жүжигчдийн жагсаалтыг энэ жил Америкийн жүжигчин, продюсер Дуэйн Жонсон 87.5 сая ам.долларын орлогоор дахин тэргүүлсэн бол
билээ.



Райан Рейнольдс мангастай инээдмийн кинонд гол дүр бүтээнэ | ||
Үзсэн: 582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.