
Fandango.com сайтаас гаргасан жагсаалтаар 2020 оны хамгийн өндөр хүлээлттэй киногоор нэрлэгдээд байсан “DC комик”-оос сэдэвлэн бүтээсэн "Wonder woman" киноны хоёрдугаар анги болох Тетти Жеккинсийн найруулж, жүжигчин Галь Гадот гол дүрийг нь бүтээсэн
Тэгвэл тус бүтээлийн найруулагч Тетти Жеккинс "Wonder woman" киноны гуравдугаар ангиас өөр “DC комик”-ийн бүтээл найруулахгүй гэдгээ мэдэгджээ. Ийн "Wonder woman" киноны гуравдугаар ангиар түүний “Warner Bros” кино компанитай хийсэн гэрээ дуусгавар болох аж.
Энэ талаараа Тетти Жеккинс “Wonder Woman бол гайхамшигтай дүр. Би түүнийг эр зоригтой, ухаалаг эмэгтэй болгосон. Мөн эрчүүдийн дунд хэрхэн “хөлөө олох” аргад суралцуулсан. Одоо надад цааш ажиллах хүсэл байхгүй. Тиймээс би “Wonder Woman 3″ кинонд өөрийнхөө бүх ур чадварыг дайчлах болно” гэжээ. Мөн тэрбээр “Амазончуудын тухай кино хийгдэх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тэр киноны найруулагчаар намайг ажиллуулахгүй гэж найдаж байна” гэжээ.



Тетти Жеккинс: Би “Wonder Woman”-ийг эрчүүдийн дунд хэрхэн “хөлөө олоход” сургасан | ||
Үзсэн: 2436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.