
Борлосон арьсыг цайруулах олон арга байдаг ч бид энэ удаад хамгийн амархан буюу хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг, гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ. Таны гэрт тараг, зөгийн бал байхад л та хүссэн үр дүндээ төвөггүй хүрч чадна.
Тараг нь арьсыг цайруулах онцгой үйлчилгээтэй бөгөөд зөгийн балтай хольж, маск болгон хэрэглэх нь үр дүнтэй юм. Ингэхдээ нэг халбага зөгийн балыг ижил хэмжээний тарагтай хольж, сайтар хутгаад нүүрэндээ жигд түрхээрэй. 15 минутын дараа угааж цэвэрлэнэ. Анхааруулахад тараг тань ямар нэгэн сахарын хольцгүй шинэхэн байх ёстой гэдгийг санаарай.
Тараг, зөгийн балаар бэлтгэсэн маскийг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайрах бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй.

Арьсаа цайруулах амархан арга | ||
Үзсэн: 2436 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.