
Error loading player: No playable sources found
Ирэх оны арваннэгдүгээр сарын 19-нд нээлтээ хийхээр товлоод байсан “Mission: Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” киноны долоодугаар ангийн зураг авалт энэ сарын 13-нд гэнэтийн ослын улмаас зогссон. Тодруулбал,
Тус зураг авалтын байгууламжийг зургаан долоо хоногийн турш бэлдэж, нэлээд хөрөнгө хүч зарсан бөгөөд осол гарах үед хурдны мотоцикл жолоодож явсан орлогч тоглогч тусгайлан бэлдсэн зөөлөвч дээр газардсан хэдий ч мотоциклын дугуй, зөөлөвчид хүрэх үед үрэлтээс гал гарч, улмаар бага хэмжээний дэлбэрэлт болжээ. Зураг авалтын баг эрсдэлийг тооцоолж, аюулгүй байдлыг бүрэн хангасан байсан учир зураг авалтын талбайд гарсан дээрх ослын улмаас хүн бэртэж, гэмтээгүй гэдгийг “Paramount pictures” мэдэгдлээ.
“Биелэгдэшгүй даалгавар” киноны зураг авалтын талбайд гарсан ослоос хүн бэртээгүй гэв | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.