Шууд Chart

МҮОНРТ "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киноны онцгой эрхийг авлаа

2020-08-26 11:32:55

ОХУ-ын "Мосфильм" кино студи Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн хүрээнд "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газарт "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киног Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гаргах онцгой эрхийг олгожээ.

"Говь Хянганд тулалдсан нь" номын зохиогч нь Монгол Улсын баатар, ЗХУ-ын хошой баатар, Армийн генерал И.А.Плиев бөгөөд 1945 оны Чөлөөлөх дайнд түүний командалсан Зөвлөлт-Монголын цэрэг нэвтрэхэд бэрх нуранги анги элс бүхий аагим халуун говь цөлийг туулан эрчимтэй хурдан давшиж тулалджээ. Түүний энэ зохиолоор Монгол кино үйлдвэр, "Мосфильм" нэгдэл хамтран 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулан "Говь Хянганд тулалдсан нь" хоёр ангит уран сайхны өнгөт кино бүтсэн түүхтэй.

Тэгвэл хоёр улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн уг түүхэн киноны эрхийг уран бүтээлийн "Мосфильм" студи эзэмшдэг бөгөөд саяхан кино урлагийн Алтан санд багтах бүтээлээ тоон хэлбэрт шилжүүлэн сэргээн засварлажээ.

Түүнчлэн Чөлөөлөх дайны 75 жилийн түүхэн ойн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар дахь ОШУСТ ирэх есдүгээр сарын 2-ны өдөр зохиогдох "Тусгаар тогтнолын үнэ цэнэ" сэдэвт хамтарсан үзэсгэлэнгийн үеэр энэхүү киног үзэгчдэд орос хэлнээ толилуулах юм байна. Үүнээс гадна .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ "Говь Хянганд тулалдсан нь" уран сайхны киноны онцгой эрхийг авлаа  
Үзсэн: 2691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй