
Орон сууцны ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхийн тулд Монголын ипотекийн корпораци /МИК/ үнэт цаас гаргаж байгаа. Харин тус корпораци “МИК-Актив-2” охин компаниа саяхан байгуулсан. Тус охин компани 450 тэрбум төгрөгийн ипотекийн үнэт цаас гаргах тооцоо судалгаагаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгоход зориулж Монголбанк нэг их наяд төгрөгийг арилжааны банкуудад богино хугацаатай байршуулсан байна. Үүнийг арилжааны банкууд ипотекийн үнэт цаасаар барагдуулж эхлээд байгаа аж. Тухайлбал, арилжааны банкуудын орон сууцны зээлийн багцад тулгуурлаж, “МИК Актив-1” компани өнгөрсөн жил 323 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, 90 хувийг нь төв банкинд өгсөн.
Тэгвэл “МИК Актив-2” компани удахгүй 20 жилийн хугацаатай 450 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, 90 хувийг мөн л төв банкинд өгөхөөр төлөвлөжээ. Харин үлдэх бондыг арилжааны банкуудад нийлүүлэх юм байна. Дашрамд дурдахад, төв банкинд өгөх давуу эрхтэй бондын хүү 4.5 хувь байх бол, арилжааны банкуудын авах энгийн эрхтэй бондын хүү 10.5 хувь байх юм байна.
Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс ярьж байна.
“МИК Актив-2” компани 450 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргана | ||
Үзсэн: 1208 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.