Шууд Chart

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийв

2020-10-10 17:02:41

Нээлттэй засгийн түншлэл гэдэг нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, тэднийг сонсдог, авлигын эсрэг тэмцдэг, тухайн орныхоо Засгийн газрыг хариуцлагатай болж дэвжихэд нь дэмжлэг үзүүлж,  олон улсын тавцанд гаргах зорилго бүхий олон талт хамтын ажиллагааны нэгдэл юм. Дэлхийн 69 орон энэ түншлэлд нэгддэг. Манай орон 2014 онд нэгдэн оржээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны лхагва гаригт “Нээлттэй засгийн түншлэл”-ийн ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар “Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2024”-ийг  танилцуулж, “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө III”  -ын хэрэгжилтийн явц, биелэлтийг хэлэлцлээ. Улмаар “Нээлттэй засаглалийн түншлэлийн үйл ажиллагааны  төлөвлөгөө-IV”-ийг төлөвлөх бэлтгэл ажлыг хангах,  мэдээллийг олон нийтэд хүргэх, цахим сувгийн ажиллагааг тогтмолжуулах, асуудал хариуцсан төрийн байгуулагуудын, иргэний нийгмийн байгууллагын ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг даалгав. Цаашид оролцогч талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, Засгийн газрын бодлогыг дэмжиж ажиллахыг хүслээ.


“Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүдтэй уулзалт ярилцлага хийв   
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй