Шууд Chart

Филармони, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв

2020-10-14 16:51:44

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн дарга С.Баттулгыг хүлээн авч уулзан Засгийн газрын тогтоолын хуулбарыг гардуулж өгөв.

Уг тогтоолд Улсын Филармонийн “Симфони найрал хөгжим”-ийн хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд зориулж нэг тэрбум 800 сая, “Морин хуурын чуулга”-д шаардлагатай 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгасныг тусгажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Филармони, Морин хуурын чуулгын ажил байдалтай танилцах үеэрээ тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэхээ хэлсэн. Улмаар мөн сарын 30-ны Засгийн газрын хуралдаанаар дээрхи асуудлыг шийдвэрлэн баталгаажуулсан билээ.

Улсын Филармонийн дарга нийт уран бүтээлччдийнхээ өмнөөс Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Засгийн газраас Филармони, Морин хуурын чуулгад оруулж буй хөрөнгө оруулалт нь уран бүтээлчдийн итгэлийг сэргээж, ажиллах урам зориг өгч буйг онцлов. Хөгжим хэрэгслийн худалдан авалтыг богино хугацаанд чанартай зохион байгуулж, цаашид хичээн ажиллах болно гээд Улсын Филармонийн таних тэмдэг бүхий дурсгалыг хадгалуулахаар Ерөнхий сайдад өгөв.


Филармони, Морин хуурын чуулгын хөгжим хэрэгслийг шинэчлэх хөрөнгийг шийдвэрлэв  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй