Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно

2020-10-19 05:33:14

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 19-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Спортын төв ордон

11:00 цагт: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Бүрэн Эрхт Элчин сайд Раул Делгадо Консепсионыг хүлээн авч уулзана.

11:30 цагт: Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн спортын холбоо, Биеийн тамир, спортын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг хамтран "Идэвхитэй алхалтын 10 хоног" аян зохион байгуулахаар болсон талаараа хэвлэлийн хурал хийнэ.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:30 цагт: болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ.

“Тэнгис” кино театр

16:00 цагт: Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Улаанбаатар” 12 дахь удаагийн олон улсын кино наадмын хэвлэлийн хурал болно  
Үзсэн: 1363 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй