Шууд Chart

“Single ladies 4” бүтээлээс сэдэвлэн хүүхэлдэйн кино хийнэ

2020-10-19 11:25:16

“U film”-ийн бүтээл романтик инээдмийн “Single ladies” буюу “Ганц бие бүсгүйчүүд” цуврал уран сайхны киноны төгсгөлийн анги “Single ladies: Төгсгөл ба эхлэл” энэ сарын 1-нд нээлтээ хийсэн. 13 дугаар зууны амьдралыг харуулах тус ангийн зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бичиж, ерөнхий найруулагчаар Л.Бат-Амгалан, ерөнхий зураачаар Соёл урлагийн их сургуулийн багш, зураач Б.Нямхүү, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-од нар ажиллаж, зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэн.

Нэгэн сонирхолтой мэдээ дуулгахад, “Single ladies” бүрэн хэмжээний кино төгссөн ч тус бүтээлээс “сэдэвлэсэн” анимейшн хийгдэхээр болжээ. Энэ талаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаа өөрийн албан ёсны сошиал хаягаараа "U film уран бүтээлийн нэгдэл долоон жилийн хугацаанд “Single ladies” цувралын 4 ангийг үзэгчдийн хүртээл болголоо. Бид “Төгсгөл ба эхлэл” киноныхоо гол дүрүүдийг анимейшн дүрсэнд оруулж хүүхэлдэйн кино төсөл эхлүүлж буйгаа дуулгахад таатай байна. Бид бяцхан үзэгчиддээ зориулж, тэдэнд нөхөрлөл, хүндлэл, өв соёлын үнэ цэнийг ойлгуулах уран бүтээл гаргахын төлөө хичээн ажиллаж эхэллээ" гэв.











Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Single ladies 4” бүтээлээс сэдэвлэн хүүхэлдэйн кино хийнэ  
Үзсэн: 2528 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй