
Жил бүр манай улсад зохион байгуулагддаг
. Мөнхийн хөрш, хаяа дэрлэн оршин суудаг манай хоёр орны хооронд дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа тогтоосны 100 жилийн ой ирэх жил болно.Нэгэн зууны замыг хамтдаа туулсан харилцааны түүхэн замналд жил бүр шинэ өнгө нэмдэг уламжлалт найрамдалт өдрүүдийн 60 дахь жилийн үйл ажиллагааны нээлт энэ сарын 23-нд болох бөгөөд нээлтийн үйл ажиллагааг телевизээр шууд дамжуулах юм байна.
Тодруулбал, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлтийг энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагаас “UBS” телевиз Монгол орон даяар шууд дамжуулахаас гадна манай хоёр орны урлагийн одод оролцсон хүндэтгэлийн тоглолтыг Бүгд найрамдах Буриад улсын Төв радио телевизийн "Тивиком" компани, бүх Сибирийн төв телевиз "ТиВиСи" сувгаар ОХУ-д мөн шууд дамжуулахаар болжээ.
Монгол-Оросын найрамдлын өдрүүдийн нээлт энэ сарын 23-нд болно | ||
Үзсэн: 2099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.