Шууд Chart

"Шилжин суурьшигчид" сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2020-10-21 14:20:32

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь төсөл”, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Цэгц медиа” групп хамтран

Түүнчлэн Орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах, шилжилт хөдөлгөөн, мэдээлэлд хариуцлагатай хандахыг шилжин суурьшигчдад уриалах зорилготой "Шилжин суурьшигчид" гэрэл зургийн уралдааны бүтээлээр ижил нэрт үзэсгэлэн дэлгэх юм байна.

Дээрх уралдаан, үзэсгэлэнд "Шилжин суурьшигчид" сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авах бөгөөд үзэсгэлэнд оролцох гэрэл зургийг ирэх арванхоёрдугаар сарын 5-15-ны 18:00 цаг хүртэл файл хэлбэрээр “Цэгц медиа” группийн байранд, tsegtsmedia@gmail.com цахим хаягаар хүлээн авна.

Мөн оролцогч бүтээлээ илгээхдээ өөрийн овог нэр, утасны дугаар, цахим хаяг болон бүтээлийн нэр, агуулга, санааг илэрхийлсэн дэлгэрэнгүй мэдээллийг хамтад нь хүргүүлэх ёстой бөгөөд мэдээлэл дутуу бүтээлийг хүлээн авахгүй аж.

Уралдааны шилдэг бүтээлийн шагнал:

1-р байр 1 – Өргөмжлөл / 2.000.000 төгрөг /

2-р байр 1 – Өргөмжлөл / 1.500.000 төгрөг /

3-р байр 1 – Өргөмжлөл / 1.000.000 төгрөг /

Тусгай байр 1 – Өргөмжлөл / 500.000 төгрөг /

Үзэсгэлэн 2021.01.05-2021.01.18-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана.

Харилцах утас: 99079171, 91079171

Цахим хаяг: tsegtsmedia@gmail.com

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Шилжин суурьшигчид" сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлагдлаа  
Үзсэн: 1337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй