Шууд Chart

ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны академийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно

2020-10-22 05:53:13

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба

09:00 цагт: ЦЕГ, ХЭҮК хамтран "Эрүүдэн шүүхээс ангид байх нь" сургалт алба хаагчдад зохион байгуулна.

МУИС-ийн номын сан

09:00 цагт: МСНЭ, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форумыг "Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа" сэдвийн дор цахимаар зохион байгуулна. Утас: 99097968, 94111727

Blue sky

09:00 цагт: “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн болно.

“Туушин зочид” буудал

09:00 цагт: “Барилга байгууламжийн чанарыг хэрхэн сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх "Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн" болно. Утас: 88082470 91119757

ШУА-ийн шинэ байр

10:00 цагт: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ээлжит Их чуулган эхэлнэ. Энэ үеэр ШУА-ийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Утас: 98119897, 99717977

Нийслэлийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төв

10:00 цагт: Гадаад улсад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төв

10:20 цагт: Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо” төрийн бус байгууллагаас үзүүлэн танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгуулна. Утас: 89897103

Дотоод хэргийн их сургууль

11:30 цагт: Туркийн олон улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТIКА)-ийн хөтөлбөрийн санхүүжилтээр тохижуулсан Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн “Эрдэм” танхимын болон . Утас: 99088069

Хэвлэлийн хүрээлэн мэдээллийн төв

12:00 цагт: Хорт хавдартай хүүхдүүдийн эцэг эхчүүд нийлж, нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулж, аян өрнүүлж буй талаараа мэдээлэл хийнэ. Утас: 350002

“Өргөө - 3” кино театр

12:00 цагт: “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 328547, 91111981, 99905352

“Үндэсний мэдээллийн төв”

12:00 цагт: Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ болон түүний өмгөөлөгч, "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн, сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэм мэдээлэл хийнэ.

“Тэнгис кино” театр

16:00 цагт: Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд “Ирж яваа цаг” кино форум болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Шинжлэх ухааны академийн дараагийн ерөнхийлөгчийг сонгоно  
Үзсэн: 749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй