Шууд Chart

Даланзадгадад монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ шийдэл нэвтрүүллээ

2020-10-22 12:23:02

НҮБ-ын Хүүхдийн сан 2018 онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “CHIPS” багц гаргасан бөгөөд 2022 он гэхэд Баянхонгор аймгийн төвийг Монгол Улсын анхны утаагүй хот болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Өдгөө Баянхонгорын 230 өрх “CHIPS” багц авсан бөгөөд тус аймгийн сайн туршлагыг энэ жилээс Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлж буй Энэ үеэр “Пипл ин Нийд” ТББ-ын Төсөл, хөтөлбөр хариуцсан захирал М.Мөнхсаруул “Гэртээ нүүрс түлэх нь хэчнээн хохиролтой, эх хүүхдийн эрүүл мэндэд ямар хор хөнөөл, сөрөг нөлөөтэйг бид мэддэг болсон. Иймд нэн даруй нүүрсний хэрэглээнээс татгалзаж, амьдрах орчноо сайжруулах технологийг нэвтрүүлж хүүхдүүдийн эрүүл мэнд амь насыг хамгаалцгаая" гэв.

Байгаль орчны хор хөнөөлд хамгийн эмзэг бүлэг нь хүүхэд байдаг. Агаар, усны бохирдол, хорт бодисын нөлөө, хүрээлэн буй орчны болон бусад хор хөнөөл жил бүр дэлхий даяар бага насны хүүхэд насан туршийн өвчтэй, тахир дутуу болох, таваас доош насны 1.5 сая хүүхэд нас барахад нөлөөлдөг аж. Тиймээс Монгол гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг арилгах, яндан буулгах хямд, үр дүнтэй шийдэл буюу CHIP багцыг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэд, шинжээчид боловсруулжээ. Уг багц гэр хорооллын оршин суугчдыг өвлийн улиралд цэвэрхэн халаалт, тогтвортой дулаанаар хангах юм. Түүнчлэн монгол гэрийг дулаан байлгахаас гадна дотоод агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.

Өмнөговь аймагт хэрэгжиж буй “CHIP төсөл”-ийн хүрээнд хот суурин газрын өсөн нэмэгдэж буй агаарын бохирдлын түвшинг бууруулах замаар эх, хүүхдийн эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах зорилгоор тус аймгийн хэмжээнд 2021-2024 оны хооронд хэрэгжих "Цэвэр агаар"  хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.

Ташрамд дуулгахад, Чех улсад төвтэй “Пипл ин Нийд” (ПИН) ТББ 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл нь юм. Мөн иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулах, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхыг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулдаг.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Даланзадгадад монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ шийдэл нэвтрүүллээ  
Үзсэн: 1883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй