Шууд Chart

ХАБЭМТ-ийн ажлын хэсэг “Оюутолгой”-д хугацаат хяналт, үнэлгээ хийлээ

2020-10-23 14:22:44

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой”-н Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвд энэ сарын 20-21-нд хугацаат хяналт, үнэлгээ хийжээ.

Энэ үеэр “Оюутолгой”-н Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвийн менежер Ч.Наранцогт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сургалтын удирдлагын систем, сургалтын танхим, аюулыг таниулах төв, өндөр эрсдэлийн дадлагын талбайн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”-ын дагуу “Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвийн гэрчилгээний хугацааг сунгах, сургалтын төрөл нэмэх хяналт үнэлгээг Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Б.Мөнхдөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Г.Нямдэжид,  Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа,  Сургалт судалгаа, бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга А.Адъяасүрэн,  Сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир нар амжилттай хийж дуусгасан байна.

Мөн газрын гадаргаас 1340 метрийн гүнд байрлах гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрт ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцжээ.

“Оюутолгой” нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны нөөц бүхий баригдаж буй хамгийн том гүний уурхай бөгөөд 2013 оноос анхны зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлжээ. Тэдний зүгээс дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ аюул осолгүй ажлын байр бий болгохоор олон улсын стандарт, сургалтыг дотооддоо зохион байгуулан ажиллаж байна. “Оюутолгой” ХХК нь байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажилладаг. Түүнчлэн .







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ХАБЭМТ-ийн ажлын хэсэг “Оюутолгой”-д хугацаат хяналт, үнэлгээ хийлээ  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй