Шууд Chart

НҮБ-ын Хүүхдийн сан монгол гэрийн дулаалга, халаалтын технологийг Улаанбаатар хотод нэвтрүүллээ

2020-10-23 14:39:02

НҮБ-ын Хүүхдийн сан 2018 онд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран “CHIPS” багц гаргасан бөгөөд 2022 он гэхэд Баянхонгор аймгийн төвийг Монгол Улсын анхны утаагүй хот болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өдгөө Баянхонгорын 230 өрх “CHIPS” багцтай бөгөөд тус аймгийн сайн туршлагыг энэ жилээс Өмнөговь, Говь-Алтай аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж эхлэхээр болсон. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Манитобагийн Олон улсын хамтын ажиллагааны зөвлөл болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Пипл Ин Нийд” ОУТББ, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй CHIP багц нь монгол гэрийн янданг халж, гэрт амьдардаг хүмүүсийн нүүрсний хэрэглээг зогсоох хямд, үр дүнтэй шийдэл бөгөөд уг шийдлийг олон улсын болон дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачид хамтран боловсруулжээ.

Тэгвэл

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр “CHIP шийдэл нь нүүрс түлдэг зуухыг орлуулах тав тухтай, хямд сонголт юм. Халаагуур нь ашиглахад хялбар бөгөөд гэрийг жигд хэмээр халаах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ гадна болон дотор орчны агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой“ хэмээв.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн Тогтвортой эрчим хүч хариуцсан мэргэжилтэн Э.Сүндэр “CHIP багц нь зөвхөн гэрийг дулаан байлгаад зогсохгүй айл өрхийг тэр дундаа хүүхэд, жирэмсэн эхчүүдийг агаар бохирдолд өртөхөөс хамгаалах зорилготой. Учир нь эдгээр нь зулбалт, оюун ухааны болон уушгины дутуу хөгжил зэрэг эрүүл мэндийн эрсдэлд хамгийн их өртдөг бүлэг” гэв.

Үүнээс гадна дээрх багцыг зөвхөн Баянзүрх дүүрэг гэлтгүй Улаанбаатар хотын бүх дүүргийн иргэд хэрэглэх боломжтой бөгөөд БОАЖЯ-ны “Ногоон зээл” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр худалдан авах боломжтой юм байна.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

НҮБ-ын Хүүхдийн сан монгол гэрийн дулаалга, халаалтын технологийг Улаанбаатар хотод нэвтрүүллээ  
Үзсэн: 2185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй